"Нутгаа дуурсгана" барилдаанд бөхчүүд ижил цолтнуудтайгаа хүч үзнэ
Үндэсний спортын V их наадам, Морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутгаа дуурсгана" барилдаан гуравдахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Маргааш эхлэх энэхүү барилдаан өмнөх жилүүдийнхээс арай өөр бүрэлдэхүүнээр явагдах гэж байгаа.
Өмнө нь аймгаа төлөөлж шилдэг 6 бөх барилддаг байсан бол энэ удаад улсын цолтой, аймгийн цолтой, сумын цолтой гэсэн 3 баг ижил цолтнуудтайгаа хүч үзэж аймгийнхаа нэрийг гаргах юм. А, Б, В гэсэн гурван хэсэгт хуваагдан хэсгийн барилдаанаа хийх юм. Нийт 15 аймгийн бөхчүүд хүч чадлаа соррихоо мэдэгджээ.
Г.Уянга
оллоо.мн