Ням гаригт машины улсын дугаар, гэрчилгээ өгч үйлчилнэ

Зам, тээврийн яамнаас энэ сарын 18-ны өдөр буюу ирэх ням гарагт Чингисийн талбайд зам, тээврийн салбарын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Өдөрлөгт Зам, тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “МТЗ” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Авто тээврийн эрдэм шинжилгээ, судалгааны төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв, Далайн захиргаа, Төслийн нэгжүүд, салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцох юм.

Энэ үеэр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбар байгууллагуудын иргэдэд хүргэдэг үйлчилгээг газар дээр нь нэгдсэн байдлаар үзүүлж, гарын авлага, танилцуулга тараан үйл ажиллагаагаа сурталчлах аж.  

Өдөрлөг Авто тээврийн үндэсний төвийн танилцуулгаар эхлэх бөгөөд энэ үеэр автомашины улсын дугаар, гэрчилгээ авах, солих хүмүүст үйлчлэх юм байна. 

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button