М/2 дутаасан жижиг компаниуд иргэдийн хохирлыг барагдуулж байгаа бол томчууд нь гүрийсээр байна
БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт бариулсан “Саруул Тэнгэр 2” цогцолбор орон сууцны барилгаас худалдаж авсан иргэд ШӨХТГ-т мкв-ын зөрүүтэй байгаа гомдол гаргасаны дагуу тус компанид албан шаардлага хүргүүлсэн байна. Ингээд 4 дүгээр сарын 2-ны байдлаар 12 иргэний 27,409,000 төгрөгийн хохиролыг айл тус бүрд нь барагдуулаад байна.
Одоогийн байдлаар 560 гаруй иргэний 50 орчим компанид хаягласан гомдол ШӨХТГ-т ирээд байгаа аж. Энэ дагуу тус газрын байцаагч нар компаниудад албан шаардлага хүрүүлэн ажиллаж байгаа аж. Харин иргэдийн энэ мэт хохирлыг барагдуулж байгаа компаниуд байхад цаана нь барагдуулахгүй гүрийж буй компаниуд нэлээд байна. ШӨХТГ-ын байцаагчдын үгийг үл тоон иргэдийн гомдлыг сонсдоггүй компаниудын ихэнх нь манайдаа нэртэй томоохон компаниуд байгаа юм. Харин иргэд аль ч компани хамаагүй хохирлоо барагдуулж авахыг хүсэж байгаа.
Иймээс ШӨХТГ толгой томтой эдгээр компаниудад цаашид ямар хариуцлага тооцож оршин суугчдыг хохиролгүй болгох тал дээр ажиллах нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.