Улиастай голын эхийг хамгаалалтад авна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болно.

Хуралдаанаар Балансаас балансад шилжүүлэх тухай  /СХД-ийн 1 дүгээр хорооны Буянт манал өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх/, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, Нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button