Хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд хяналт тавьж эхэлжээ
Нийслэлийн дүүргүүдийн ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор төрийн бус байгууллагууд хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж эхэллээ. Хяналтыг “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоо”, “Бид судлаачид” ТББ хариуцан ажиллаж байгаа юм байна. Тус холбоодоос нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдлын тээвэрлэлтэд 4-р сард хяналт хийж, дүнгээ Захиарагчийн ажлын албанд танилцуулжээ.
Мөн хяналтын байгууллагууд хог үүссэн газруудын талаарх мэдээллийг дүүрэг хороодын ажил хариуцсан мэргэжилтнүүдэд баримтжуулан өгч, ачсан эсэхэд эргэн хяналт тавьжээ. Иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор “Хоггүй хотын төлөө хамтдаа”, “Хотын соёл” сэдвээр иргэдийн дунд сургалт зохион байгуулж эхэлсэн байна. Сургалтанд 80 гаруй иргэн хамрагдаж хоггүй цэвэр орчинд амьдрах уриалгыг дэмжин хамтран ажиллаж эхэлжээ,