“Монголын мистер” УАШТ-нд 128 тамирчин өрсөлдөнө
Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос 24 дэх удаагийнхаа Улсын аварга шалгаруулах “Монголын мистер” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд болох энэхүү тэмцээнд 30 орчим клубын 128 гаруй залуу тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Мөн жил бүр хотын аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнийг 11 ангиллаар зохион байгуулж шилдгүүдээ тодруулдаг. Үүнд: эрэгтэй 60, 65, 70, -75, +75 кг мөн 21 наснаас доош, 40-өөс дээш насны масстар Фитнесс, мисстер Фитнесс, буюу эмэгтэй тамирчид нь мисс Фитнесс, бодибилдинг Фитнесс гэсэн ангилалд болдог. Энэ жилийнх ч тэрхүү уламжлалаараа зохиогдоно.
Тэмцээнд түрүүлсэн тамирчид Азийн болон ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.
Г.Уянга
Оллоо.мн