“Хяналтын тухай хуулийн төсөл бас л уналаа

УИХ-ын чуулганаар Хяналтын тухай болон бусад  хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул төрхөмдөө буцлаа.

Өнгөрсөн онд Засгийн газар дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ-аас буцаах шийдвэр гаргаж байсан юм. Улмаар Засгийн газар хоёр дахь удаагаа хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч дахин унасан нь энэ.

УИХ-ын гишүүг Д.Батцогт “Хяналтын тухай хуулийн хамрах хүрээ,  зохицуулах гол асуудал нь ойлгомж муутай байна. Нэг талаасаа харахад төрийн хяналтын процедурыг хуульчлаж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа байгууллагын амбицыг хэт их барьсан байна. Манайд тухайн байгууллага нь өөрийнхөө хуулийг боловсруулж оруулж ирдэг гажуу тогтолцоо байна. Энэ нь нилэнхүйдээ тухайн байгууллагын амбиц байдаг. Би энэ хуулийн олигтой хууль болсон гэж үзэхгүй байна. АН-ынхан хүнс, эмийн агентлаг байгуулна гэж ярьж байна. Гэтэл манай байнгын хороо дээр эмийн бодлого орж ирсэн . Эдгээрийг онцгой анхаарах шаардлага байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ” гэжээ.

Г.Аянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button