Цам харайгч

Нэг дуугарвал хэлэх гэснээ дорвитойхон шиг хэлчихдэг гишүүн УИХ-д хэд хэд бий. Тэдний дунд хашир улстөрч Ц.Нямдоржийн нэр тодоор бичигдэнэ. Гэтэл эрхэм гишүүн сүүлийн хэдэн өдөр амьсгаа нэлээд өндөртэй явна. Тэрбээр чуулган, байнгын хорооны ху­рал­дааны үеэр үг хэ­лэх боломж л гарвал хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор чанга дуугаар, хүчтэй шүүмжлэх болсон.

Тухайлбал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­рооны өнгөрөгч хурал­даанаар ҮХАА-н сайд Х.Баттулгыг хүн муу­тайгаар нь дуудаж, “Засгийн газраас өөрийн саналаар гарч байгаад баярлалаа” хэмээн ёоз­гүй үг чулуудаад авсан.

Тэгвэл өчигдөр чуул­ганы нэгдсэн хурал­дааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах хүсэлтээ буцааж авахад нь түүнийг бараг “утсан хүүхэлдэй” гэж дуудаад зогсохгүй “Оймсонд хавчуулагдаж үсрээд орж ирсэн хүн бол О.Баасанхүү” ч гэж хэлээд амжив.

Түүнийг ингэж хүн бүр рүү цамнахад юу хүргэсэн юм бол. Ямартай ч тэрбээр сүүлийн үед ийнхүү хаа явсан газраа “цам” харайх боллоо.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button