Хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах нэгдсэн бодлого байхгүй байна
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүнсний хорогдол хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Харин манай улсын хувьд энэ чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн ажил одоог хүртэл хийгээгүй байгаа юм. Судалгаагаар нийт хүнсний 3/1 нь шат дамжлагын явцад хорогддог гэж гарчээ. Тодруулбал үр тарианы хоргодол үр тарианы 30 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 20 хувь, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45 хувь, мах, махан бүтээгдэхүүний 20 хувь, улмаар нийт үйлдвэрлэж буй хүнсний 3/1 хэсэгтэй тэнцэх хүнсний хаягдал гардаг гэнэ. Энэ нь нэг их наяд ам.долларын өртөг бүхий 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн сүлжээний аль нэг шатанд муудаж, хаягддаг гэсэн үг юм.
Европ болон Хойд Америкт нэг хэрэглэгч ойролцоогоор 115 кг хүнсийг хаядаг бол африкт 611 кг хаядаг гэсэн судалгаа байдаг гэвч Монголд энэ төрлийн судалгаа байдаггүй учир хүнсний хог хаягдлыг тооцоолох боломжгүй байгаа юм. Хэрвээ дээр дурдсан хүнсний хоргодлыг бүрэн ашигласан бол дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн нийт 870 сая хүн амыг тэжээхэд хүрэлцэх аж.
ргэд хоол үйлчилгээний газар ихээхэн хоол үлдээсэнээс ихээхэн хэмжээний хог хаягдал гардаг. Үүнийг бууруулахын тулд гадны орнуудын жишгээр үлдээсэн хоол бүрт торгуул ноогдуулдаг болох хэрэгтэй гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байга юм. мөн хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ хадгалалтын горим алдагдсанаас ихээхэн хоргодолд ордгийг ч хэлж байгаа юм.