Х.Тэмүүжин: Надад хоёр сонголт байсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөл өргөн барьсан ч өчигдөр буцаан  татсан.  Харин сайдын суудалдаа үлдсэн Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Надад хоёр сонголт байсан. Хувийн нэр хүндээ өсгөөд хариуцлагаас зугтах. Амалсандаа хүрч, хийх ёстойгоо хийгээд энэ цаг үедээ цөөнгүй хүнд муулуулах. Хэн юу гэж хэлэх нь чухал биш, хийх ёстойгоо л хийнэ. Сайдын суудлыг ёстой чөтгөр ав. Юу амалсан түүнийгээ дуусгана, бас хариуцлагаа хүлээнэ” хэмээн жиргэжээ.

Хуулийн салбарт хэд хэдэн шинэчлэлийн эхлүүлээд байгаа гэх Х.Тэмүүжин амалсандаа хүрэхээр мэрийн ажиллах нь. Гэхдээ О.Баасанхүү гишүүн өргөдлөө татаж авсны дараа сэтгүүлчдэд “Миний хувьд бас дахин нэмэлт материалууд шалгуулахаар холбогдох газарт нь хүргүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудал орхигдохгүй гэсэн үг. УИХ дээр манай нэг сайдын асуудал яригдаж байна. Тиймээс Засгийн газар дээрээ ярилцаад, дүгнэлт гаргах ёстой. Ядаж цалингийн арга хэмжээ авах ч юм уу, нэг үйлдэл байх ёстой. Тиймээс би Ерөнхий сайдад сайддаа хариуцлагаа тооц гэж хэлсэн” байгаа гэдгийг мартаж болохгүй юм.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button