“Facebook” Хятадад салбараа нээхээр зэхэж байна

Дэлхийн хам­­­гийн олон хэ­рэглэгчтэй нийг­мийн сүлжээний “Facebook” сайт Хятадад салбараа нэхээр төлөвлөж байгаа тухай “Cnet” сайт мэ­дээллээ. Тэдний улам­жилснаар тус сай­тын хувь эзэм­­шигч ком­­пани Хятадад бор­луу­лалтын сал­­­бараа нээхээр тө­лөв­­лөж байгаа бө­гөөд ингэс­нээр Хятадын ком­­паниуд “Facebook”-т сур­­­­­­тал­­­­чилгаа байр­­­­­­­­луу­ла­хад дө­­хөм­­­­тэй болох аж. “Facebook”-ийн хувь ний­­­лүү­­­лэгч­дийн нэгд­лийн дэд тэргүүн Воган Смит “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Хятадад нэв­т­рэх бо­лом­жуу­дыг су­­далж байна. Гэхдээ яг хэ­зээ салбараа нээх талаар то­дор­­хой­гүй бай­гаа” гэжээ.

Зарим эх сур­­валжийн улам­жилс­­­­­наар “Facebook”-ийн борлуулалтын сал­бар энэ оны сүүлчээр Бээжин­­гийн бизнесийн дүү­­рэгт нээг­дэж магадгүй гэнэ.

Тус сайт өмнө нь Хон­конгт борлуулалтын сал­ба­раа нээсэн юм. Даш­рамд дуулгахад, Хята­дад “Facebook” хориотой байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button