Дэлхийн аваргын төлөө бэлтгэлээ базааж байна

Польш улсын Легника хотноо ирэх долдугаар сарын 1-7-ны өдрүүдэд  оюутны Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. 10 дахь жилдээ зохиогдох гэж буй уг тэмцээнд Монголын оюутны шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна.  Тэд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, Дэлхийн оюутны аварга шалгалуурах 2016 оны тэмцээнийг манай улс  Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болоод байгаа. Иймээс энэ тэмцээний хаалтын үеэр ОУОСХ-ны тугийг хүлээн авах ёслолд МОСХ-ны төлөөлөгч оролцоно.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button