92,2 мянган тонн жонш үйлдвэрлэжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 92.2 мянган тонн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэсэн байна. Харин 2013 онд 337.8 мянган тонн жонш экспортолж байжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард жоншны экспортын 34 хувийг Хятад руу, 62 хувийг нь ОХУ руу гаргасан байна. Тэгвэл өнгөрсөн онд нийт экспортолсон жоншны хүдэр болон баяжмалынхаа 48 хувийг Хятад руу, 50 хувийг ОХУ руу гаргаж байжээ. Түүнчлэн жоншны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 орчим компани байсан ч өнгөрсөн оноос огцом буурч 10 орчим болсон гэж Монголын жоншны холбооноос мэдээлсэн юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button