Хүүхэд хөгжил, хамгааллын төвийг, “Өнөр бүл” төвтэй нэгтгэх ажил эхэлжээ
Хүүхэд хөгжил, хамгааллын төвийг “Өнөр бүл” төвтэй нэгтгэж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн төлөө үндэсний газраас томилогдсон ажлын хэсэг эд хөрөнгө, ажил хүлээлцэн, тус төвд амьдарч байгаа хүүхдүүдийн кейс файлтай танилцаж, үйлчилгээний үйл явцтай танилцан, бүртгэл хийжээ. Мөн СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн сэтгэц, зан үйлийн тодорхойлолтыг гаргаж, хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай байгаа 2 хүүхдийг хэвтүүлж эмчлүүлж байна. ЭНЭМТ-өөс нарийн мэргэжлийн эмч нар ирж 111 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, Эрүү Нүүр Эмгэг Судлалын төвийн шүдний эмчид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийжээ.
БЗД-ийн Халамжийн хэлтэстэй хамтран хүүхдүүдийн Хүний хөгжил сангийн мөнгөний олголтыг тогтмол хянаж байна.Багш нар, ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх үүднээс багш нарын хариуцлагын талонтой болгон ажиллуулж байна.
Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг тасралтгүй хүргэх, төвд амьдарч буй гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтой, хүүхдээ авахаар бэлтгэж буй гэр бүлд зөвөлгөө өгч, БЗД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтарч ажиллаж байна.
Г.Уянга
оллоо.мн