Турк улсад эмгэнэл илэрхийллээ

Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэн билээ. Иймээс тус улс энэ сарын 15-ны өдрөөс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж  эмгэнэл илэрхийллээ.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд А.Давутолуд эмгэнэл илэрхийлж захидал хүргүүлжээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button