Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого эхэлнэ

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого энэ сарын 19-нөөс долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Тооллого нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэх юм.

Энэ ажлаар Нийслэлийн агаарын чанарын алба, SICA ХХК гэрээт ажилчидтай хамтран100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд, авто гараш, угаалгын газарт зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүдийг тоолхоор болжээ.

Тооллого хийгдсэнээр Агаарын чанарын ухаалаг систем хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button