ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуцлага тооцох уу?
Ингэж болох уу, Н.Батбаяр аа. Чамайг ҮАБЗ-өөс хариуцлага тооцох шийдвэр гарсан байна билээ. Чиний энэ бодлогогүй алхам удаан үргэлжилбэл ирээдүйд хүн бүр өрөнд орж дуусах нь. Одоо хүн бүрийг дөрвөн сая төгрөгийн өртэй болгочихоод байгаа биз дээ” гэсэн юм. Нөгөө талаас ҮАБЗ-өөс Засгийн газарт зөвлөмж өгөх шийдвэрийн 2.7 дугаар заалтад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4 дэх заалтыг биелүүлээгүй албан тушаал танд хариуцлага тооцох” гэжээ.
Тэгвэл ҮАБЗ ямар хүнд хариуцлага тооцохыг чиглэл болгосон зөвлөмжийн 2.4-ийн заалтад ингэж бичжээ. “Засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх” гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс аливаа төслийн гуравны нэгээс илүүг “Чингис” бондоос санхүүжүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооц гэж Засгийн газарт тодорхой чиглэл өгчээ. Тэгэхээр хэн гэдэг албан тушаалтан аливаа төслийн тодорхой хувийг “Чингис” бондоос санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Ийнхүү ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуцлага тооцох эсэхийг харж суух л үлдэж байна.
Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ