Ажил хайгч иргэдийн тоо 40 мянга хол давав

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 41.8 мянгад хүрсэн байна. Үүний 21.3 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

 

Бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 34.3 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 917 буюу 2.6хувиар буурсан үзүүлэлт болж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 мянга буюу 51.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх үеийн мөн үеийнхээс 0.1 хувиар өсчээ.

 

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний улиралд ажилгүй 16.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан дөрвөн мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

 

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button