Ц.Содномдорж ирэх сараас барилдаж эхэлнэ

Модон морин жилийн сар шинийн барилдааны үеэр өрсөлдөгч бөхийнхөө гарыг хугалах шахсан улсын харцага Ц.Содномдорж ирэх сараас барилдаж эхлэх юм байна. Тодруулбал сар шинийн барилдааны үеэр Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж унахдаа түүний гарыг мушгиж татсан нь нэг хэсэгтээ шуугиан дэгдээгээд байсан. Ц.Содномдорж харцагын энэхүү үйлдлийг бөх сонирхогч ард түмэн ихэд буруушаан МҮБХ-г хатуу арга хэмжээ авахыг шаардаж байсан билээ. Ингээд МҮБХ-ны удирдлагын зөвлөл хуралдаж түүний баридах эрхийг дөрвөн сараар хасаад байсан юм. Тэгвэл түүний дөрвөн сарын хугацаа ирэх сард дуусч, тэрбээр барилдаж эхлэх юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button