Эрдэнэтийн төв талбайд хятад хөгжим эгшиглэх нь дутаж дээ

 

Эрдэнэт хотын төв талбайд хятад хөгжим эгшиглэж, тухайн хөгжимд хүүхдүүд бүжиглэж байгаа бичлэг цахим хуудсаар цацагдаж байна. Энэ бичлэгийг үзсэн хүн бүр дургүйцлээ илэрхийлж сэтгэгдэл бичсэн харагдав. Яруу найрагч Б.Галсансүх “Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ” гэж дургүйцлээ илэрхийлдэг шиг,  төрөлх хотын минь төв талбайд хятад дуу эгшиглэж, түүнд нь хүүхэд багачууд бүжиглэхийг харж, сонсоход миний ч дургүй хүрч байна.

“Хэтэрхий туйлширч байна. Хятад хэлний сургуулийн хүүхдүүд эцэг эхчүүддээ юу сурснаа тайлагнаж байхад” хэмээн шүүмжлэх байх. Гэхдээ л Монгол Улсын томоохон хотуудын нэг. Дэлхийд данстай Эрдэнэт хотын минь төв талбайд хятад хөгжим эгшиглэхийг сонсож, хүүхдүүд түүнд нь найган зогсохыг харах үнэхээр хэцүү юм. Өнөөдөр Эрдэнэтэд маргааш Чингис хааны талбайд хятад хөгжим эгшиглэж, хүүхэд багачууд минь яс, үндэсээ мартах вий гэхээс айж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button