Хамгийн сайхан хотуудын панорама
Та бүхэн хотуудын гайхам сайхан өнгө үзэмжийг бүхэлд нь харж байна.
Кельн, Герман- Кельн нь дэлхийн гурав дахь өндөр христийн сүм. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр гэмтсэн хэдий ч хожим сэргээн засварлагдсан.
Шанхай, Хятад- 22 сая хүн амтай дэлхийн хамгийн том хотуудын нэг. 90-ээд оноос хойш сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гайхалтай хөгжсөн бөгөөд 7000 өндөр барилгатай. Хамгийн өндөр барилга нь Дэлхийн санхүүгийн төв 101 давхар.
Нью-Йорк, АНУ- Манхеттан хотын онцлох барилга нь Empire State 1930 онд баригдсан, 1972 он хүртэл Нью-Йорк дахь хамгийн өндөр барилга байсан.
Лондон, Их Британи- Лондонд гайхагдахаар өндөр барилга байхгүй хэдий ч хэдэн зуун жилийн настай гайхалтай түүхэн барилгууд бий.
Дубай, АНЭУ- 70 гаруй жилийн өмнө нүцгэн цөл байсан газарт газрын тос илэрснээр архитектурын гайхамшигт бүтээлүүд төрсөөр байна. Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халиф.
Ванкувер, Канад- Ванкувер нь амьдрахад хамгийн тааламжтайд тооцогддог бөгөөд өндөр барилга нь Shangri-La 62 давхар таван одтой зочид буудал юм.
Хонгконг- Хонгконг нь суурин газрын маш их нягтралтай бөгөөд босоо хот хэмээх нэртэй. Хотын хамгийн өндөр барилга нь 484 м Олон улсын худалдааны төв.
Сингапур- Дэлхий томоохон санхүүгийн төвийн нэг. Marina Bay Sands тансаг зэрэглэлийн зочид буудал нь 5.7 тэрбум ам.долларын өртөгтэй дэлхийн хамгийн өндөр үнэтэй барилга юм.
Сан-Франциско, АНУ- АНУ-ын хоёр дахь хамгийн их хүн амтай хот. Хотын таних тэмдэг нь Golden Gate гүүр. Ойр ойрхон газар хөдөлдөг учраас өндөр барилга барьж болохгүй.
Стамбул, Түрк- Хуучин болон орчин үеийн архитектурыг хослуулсан. Хотын хамгийн өндөр цэг нь Камлика Хилл.
Шэньчжэнь, Хятад- Эдийн засаг нь цэцэглэн хөгжиж буй нэг төлөөлөл. 40 жилийн өмнө жижиг загас агнуурын тосгон байсан одоо 200 метрийн өндөртэй 20-иод барилга байдаг. Хамгийн өндөр нь 100 давхар КК100 юм.
Куала Лумпур, Малайз- Алдарт Петронас ихэр цамхаг.
Сиэтл, АНУ- Сиэтлийг ажиглалтын цамхаг Space Needdle-ээр мэддэг билээ. 320 км/ц-ийн хүчтэй салхи болон 9.1 баллын газар хөдлөлтийн тэсвэртэйгээр барьсан.Хотын хамгийн том байр Starbucks-ийн төв байр 186000 м.кв талбайтай.
Парис, Франц- Алдарт Эйфелийн цамхаг.
Панам- хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд ойрын ирээдүйд баригдах 100 орчим өндөр барилгын төсөл бий.
Филадельф, АНУ- Хамгийн эртний түүхэн ач холбогдолтой бөгөөд хотын хууль тогтоомжийн дагуу ямар ч шинэ барилга City Hall-ээс өндөр байх ёсгүй байсан нь 1987 онд өөрчлөгдсөн хэдий ч өндөр нь хэвээр байгаа юм.
Рио-де-Жанейро, Бразил- Уулан дээрх христийн гэтэлгэгч хөшөө нүдэнд тусах хэдий ч хамгийн өндөр барилга нь 40 давхар худалдааны төв Рио Сул.
Бээжин, Хятад- CCTV төв байр болон худалдааны төвийн барилгууд бий.
Пусан,Өмнөд Солонгос- 3,6 сая хүн амтай. Lotte World Tower 510 м өндөр.
Торонто, Канад- 2007 он хүртэл CN Tower нь хамгийн өнөр барилгад тооцогдож байсан.
Тайпей, Тайвань- Тайпей 101 нь 509 метр өндөр бөгөөд хүчтэй газар хөдлөлт болон салхи шуурганы эсрэг хамгаалалт нь 87,91 давхаруудад байх 660 тонн савлуурт бөмбөг юм.
Сидней, Австрали- Дуурийн ордноор танигддаг. 1973 онд баригдсан уг барилга хэдэн жилийн өмнө Юнескогийн жагсаалтад орсон.
Москва, ОХУ
Варшав, Польш
Майами, АНУ- Four Seasons 64 давхар зочид буудал. 90-ээд оны үед баригдсан 60 өндөр барилгын нэг.
Токио, Япон- Барилгын өндрөөс илүү чанар технологийг илүү анхаардаг. Сүүлийн үеийн дэвшил нь барилгын салбарт үр дүнтэй хэрэгжиж асар хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй барилгууд баригдаж байгаа.
Кайр, Египет- Хамгийн өндөр барилга нь гадаад хэргийн яамны 39 давхар барилга.
Бангкок, Тайланд- 1782 онд байгуулагдсан аялал жуулчлалын төв. Уламжлалт соёлын өвийг хадгалж үлдсэн.
Сент-Луис, АНУ
Буэнос Айрес, Аргентин- хамгийн өндөр барилга нь 44 давхар Torre Cavia
Жакарт, Индонез- Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал асар хурдацтай хөгжиж байгаа. Хамгийн өндөр нь Ciputra World Hotel
Питтсбург, АНУ
Гуанжоу, Хятад- Санхүүгийн гол төв. Өндөр барилгууд нь бизнесийн төвүүд байдаг жишээ нь 103 давхар Олон улсын санхүүгийн төв
Сөүл, Өмнөд Солонгос- Дэлхийн хамгийн том хотуудын нэг. Хамгийн өндөр барилга нь Олон улсын санхүүгийн төв 283 м.
Чикаго, АНУ
Франкфурт, Герман- Германы тав дахь том хот бөгөөд европын хамгийн том санхүүгийн төвийн нэгд тооцогдсоор байна. Хамгийн өндөр барилга нь Commerzbank tower 300м
Мумбай, Энэтхэг- Хотын хамгийн өндөр барилга нь 60 давхар хос цамхаг
Лос Анжелес, АНУ- харьцангуй залуу хот бөгөөд 1956 оны хуулиар 45 м-ээс өндөр барилга барихыг хориглодог.
Манила, Филиппин- 1,6 сая хүн амтай. PBCom Tower нь 2000 онд баригдсан хотын хамгийн өндөр барилга.