Жолооч таны төлөх албан татварын хэмжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Татвар, төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусах бол, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл зохион байгуулна.
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм. Татвар, төлбөр хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн нийслэлийн хэмжээнд 25 байршилд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйчилгээ ажиллаж байна.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
ТАНЫ ТӨЛӨХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ