Нөөцийн махны 50 гаруй хувийг борлуулаад байна

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны худалдаагаар 7483.6 тонн мах (50.2%) худалдан борлуулсан байна. Үүнээс хонины мах 3900.1 тн, ямааны мах 1069,8 тн, үхрийн мах 2513,7 тонныг борлуулжээ.

Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8тн (52.2%) мах худалдсан байна. Үүний  3449.4 тонн нь хонины, 817.4 тонн нь ямааных, 2002.0 тонн нь үхрийнх юм. Нийслэлд “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Нийслэл бэлтгэсэн 12,000 тонн махныхаа 50 гаруй хувийг худалджээ.

Орхон аймагт 33 цэгээр 683,6 тн мах худалдан борлуулсаны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины, 131,7 тонн нв ямааны мах байна. 1000 тонн мах бэлтгэсний 68.3 хувийг  борлуулжээ.  

Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан, үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9 тонн, ямааны мах 120,8 тонн мах байна. Нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалдан борлуулжээ. 

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button