“Хархорум” музейгээс 75 сая төгрөгийн долоон ширхэг бурхан алдагджээ

Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдийн “Хархорум” музейгээс түүхийн үнэт ховор үзмэр болох долоон ширхэг бурхан алдагдсан хэрэг гарсан байна. Тодруулбал эдгээр бурхадууд нь 18 дугаар зууны үеийн бүтээлүүд бөгөөд нийт 75 сая төгрөгийн өртөгтэй аж.

Одоогоор Хархорин сумын цагдаагийн хэсгийхэн болон аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч нар хэрэгтнийг хайж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос нэмэлт хүч гарсан байна. Эдгээр алдагдсан бүтээлүүд дунд хосгүй үнэт өвд багтдаг Хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан багтжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button