“Эрдэнэ зуу” хийдээс бурхад алдагджээ

Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хар­хорин сум дахь “Эрдэнэ зуу” хийдийн музейд хулгай оржээ. Уг хэргийг уржигдар буюу тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээллээ.

Тус аймгийн цагдаа­гийнхны мэдээлснээр хий­дийн музейгаас до­лоон ширхэг бурхан алдагд­сан бөгөөд тэдгээр нь хөө­мөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ.

Юутай ч олон арван сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэл­жилж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button