Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог шинэчлэв

Их дээд сургууль коллежийн чанарыг сайжруулах зорилгоор харъяа яам оюутан элсүүлэх босго оноог тогтоолоо.

Тодруулбал, 400 оноо авч чадаагүй бол их дээд сургуульд сурах боломжгүй болсон байна. Энэ оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгаанд үндэслэсэн байна. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь элсэх боломжтой байхаар тооцож, 400 гэсэн босго гаргажээ.

Сургуулиуд элсэлтийн журамдаа босго оноо тавьдаг ч түүнийгээ мөрддөггүй учраас чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмж нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байна гэдгийг албаныхан хэлсэн. Тийм ч учраас үндэснийн хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй хэмээсэн юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button