Хаврын тариалалтад хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээл олгожээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15.0 сая мал төллөж, 14.8 сая төл бойжиж, төл бойжилтын хувь 98.9 хувьтай байна гэж дэд сайд мэдээллээ.
 
Энэ онд 304.5 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га талбайд төмс, хүнсний ногоо 8.3 мянган га талбайд, малын тэжээл 10.3 мянган га талбайд, тосны ургамал 24.1 мянган га талбайд, нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийх юм.

Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.0-830.0 мянган төгрөгөөр дотоодын үрийн үнийг 680.0 мянган төгрөгөөр тогтоож, 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, намрын ургацаас нөхөн бүрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144.3 мянган га талбайд үр тариа, 3.7 мянган га талбайд төмс, 2.0 мянган га талбайд хүнсний ногоо, 18.8 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8.2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгоод байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button