Барилгын материалын үнэ тогтвортой байна

Нийслэлд барилгын гол нэрийн материалын дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сартай харьцуулбал тогтвортой байна. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэдэг   улаан тоосгоны үнэ 1.2 хувиар өссөн бол хуурай палкны үнэ 3.6 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал улаан тоосгоны үнэ 15.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, улаан тоосго мянган ширхэг тутамд 45 мянга 500 төгрөгөөр хямдарчээ.

 

 Тэгвэл барилгын гол материал буюу Хятадаас импортолсон цементийн үнэ өмнөх сараас гурван хувиар, жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан байна. Түүнчлэн сантехникийн материалуудын үнэ өмнөх сартай харьцуулбал 3.4-8.4 хувиар өсчээ.

 

Мөн хөнгөн бетоны үнэ шоо метр тутамд 8.8 хувиар буурч, 137.5 мянган төгрөгийн дундаж ханштай байжээ. Үүнээс гадна тайлант хугацаанд импортын гол нэрийн материалуудын дундаж үнэ мөн л тогтвортой байна.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button