Кабелийн сувгийн зөвшөөрөл олгохгүй
Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийг түр хоригложээ. Тодруулбал нийслэлд тусгай зөвшөөрөлтэй 17 телевиз, кабелийн 84 суваг, орон нутагт 81 телевиз, кабелийн 12 суваг байна.
Эдгээрийн 30 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй гэнэ. Өргөн нэвтрүүлгийн сувгууд хэт олноор байгуулагдсанаар зар сурталчилгааны орлого нь чанартай бүтээл хийхэд хүрэлцэхгүй, салбарын хөгжилд саад болж байна гэж албаныхан үзсэн аж.
Олон нийтийн зүгээс ч олноор байгуулагдсан кабелийн сувгийг шүүмжилсэн санал, гомдол ирүүлэх болжээ. Тиймээс өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүйн орчин, бодлогын баримтлах чиглэлийг боловсронгуй болгохын тулд тусгай зөвшөөрлийг хязгаарласан аж.
Өглөөний сонин