С.Ундрахгэрэл: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь багш нэг бүрийн зорилго болсон

Бид боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр дүнг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын“Хөтөл” дунд сургуулийг зорьсон юм. Сургуулийн багш нарын хэлсэнээр энэ сургуулийнБиологийнбагшС.Ундрахгэрэл хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хамгийн сайн ажиллаж байгаа гэсэн юм. Тиймээс бидтүүнтэй цөөн хором ярилцаж, санаа бодол, сургалтын арга барилаас хуваалцсанаа хүргэе.    

-Багш хүн хүүхдүүдтэй ээж, ааваас нь өөрцгүй  ойрхон байж, тэдний зүрх сэтгэлийг сонсох хэрэгтэй гэж олон хүн хэлдэг. Тиймдээ ч хүүхдүүдэд багш хүний үлгэр дуурайл, тэдний үг хамгаас үнэ цэнтэй байдаг гэж боддог. Та үүнтэй санал нэгдэх үү? 

Сурагчид, залуу үе, шинэ техник технологиос хоцролгүй, шинэ ном, сэтгүүл авч унших дуртай. Мэргэжилтэйгээ холбоотой шинээр гарсан номоос ер  хоцрохгүй ангидаа аваад тавьчихдаг. Хааяа засарлагаанаар харна. Харин сурагчид маань багш ямар гоё ном авсан юм бэ? Гээд дууриагаад,  нөгөө номыг сонирхон уншдаг. Мөн мэргэжилийн багш нарын дунд зохиогддог олимпиад уралдаанд дээгүүр байрт орох нь багш хүний сурагчдадаа үзүүлж байгаа том үлгэр дуурайл гэж боддог. Миний аливааг сурах мэдэх чин хүсэл, тасралтгүй хөгжих гэж хичээж буй зүтгэл ч гэсэн сурагчдад маань үлгэр дуурайл болдог байх гэдэгт итгэлтэй байна. Мэдээж багш хүн сурагчдынхаа ах, эгч, аав, ээж, найз, туслагч нь байж л түүнийг амжилт руу чиглүүлнэ шүү дээ. Тийм болохоор би аль болох сурагчидтайгаа ойр байхыг эрмэлздэг. Тэгэж ч чаддаг гэж боддог.

– Та хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд ямар арга зүй ашигладаг вэ?              

– Би "Хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг" гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч аль болох хоцрогдож байгаа хүүхдийг сонгож, тэдэнтэй тулж ажиллан, давтлага өгч байгаад заавал амжилтанд хүргэхийг хичээдэг. Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээнэ. Өөрөөр хэлбэл би сурагчиддаа сурах арга барил төлөвшүүлэхэд нь тусалдаг. Багш хүнд зааж, ойлгуулах арга гэж байдаг шиг сурагчид ч гэсэн сурах арга барил байх ёстой. Өөртөө илүү сонирхолтой, амар аргыг олох хэрэгтэй. Тэгэж олоход нь багш чиглүүлэх, дэмжих үүрэгтэй. Ер нь бол одоо багш нь хүүхдүүдийн дарга биш туслагч байх нь зөв юм байна гэсэн чиглэлээр ажиллаж байна. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа.Тэгээд сурах аргатай болсон хүүхэд цаашид өөрийгөө хөгжүүлээд мэдлэгээ улам баяжуулж чаддаг гэж боддог.  

Тэгэхээр  багш хүн ямар байх ёстой вэ?

-Би өөрийгөө хүүхдүүдгүйгээр төсөөлж чадахгүй. Зуны амралт надад урт санагддаг.  Хурдхан л сургууль ороосой гэж боддог. Хүүхдүүдтэйгээ бужигнаад тэдэнтэйгээ зэрэгцээд сураад явна гэдэг хамгийн их аз жаргал. Багш хүн хүүхдүүдийн орчинд байгаа бол хүүхэд шиг л байх ёстой, яг л тэдэн шиг сэтгэх хэрэгтэй. Аливаа зүйл тохиолдоход заавал би хүүхэд байхдаа яаж байлаа, миний хүүхэд байсан бол яах байсан бэ гэж боддог. Тэгж байж л багш хүн хүүхдүүдтэй илүү ойр байж, ойлгож чадна. Энэ сургуульд ажиллаж эхэлсэн түүх их сонин. Анх намайг ажилд ороход миний мэргэжлийн орон тоо байгаагүй. Тиймээс жирэмснийхээ амралтаа авсан Математик, Физик, Монгол хэлний багш нарын оронд шалгалт өгөөд гурван жил ажилласан. Гол нь надад багшлах  чин хүсэл байсан.  Тэгээд гурван жил өөр багшийн оронд  ажиллаж байгаад  би өөрөө жирэмсний амралт авах болсон. Амралтаа аваад  гэртээ байтал,сургуулиас дуудаад  "Заах аргач" зэрэг олгосон.  Дөнгөж сургуулиа төгсөөд гуравхан жил ажилласан намайг хамт олон минь үнэлсэнд үнэхээр сайхан санагдсан. Тиймээс тэр үйл явдал  миний зүрх сэтгэлд тодоос тод сайхан дурсамж үлдээсэн.

Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж болохоор байна уу? Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам, багшийн заах арга зүйн шинэчлэл гээд л…

– Багш хүн бүрийн зорилго хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шүү дээ. Ямар ч багш ангийнхаа 30 хүүхдийн гурван онцыг нь дэмжээд үлдсэнийг нь өөрсдөө мэдэг гээд орхихгүй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд заах арга маш чухал. Эхлээд хүүхдүүдээ оношилж, тодорхойлно. Дараа нь хүүхэд бүрийн сонирхолд нийцэхүйц, сонирхолтой байдлаар хичээлээ явуулахад л бүгд аяндаа хичээлдээ дур, сонирхолтой болоод ирнэ. Үүнийг л шинэчлэлийн бодлого бидэнд ойлгуулсан. Шавь нараа жигд хөгжихийг харах бол багш хүний хамгийн том аз жаргал шүү дээ. Шинээр батлагдсан журмууд ч гэсэн манай багш нарт таалагдаж байгаа. Гол нь багшийн ажлыг цаасаар биш хүүхдийн ахицаар үнэлнэ гэдэгт багш нар үнэхээр баяртай байгаа. Гол нь шударга байгаасай л гэж хүсч байна. Сайн ярьдаг нь биш сайн ажилладаг нь ажлаа үнэлүүлээд урамшууллаа аваад явна гэдэг бол маш зөв.  

-Төгсөөд явсан шавь нартайгаа хэр холбоотой байдаг вэ? 

-Ер нь бараг л бүгдтэй нь холбоотой байдаг даа.Саяхан нэг шавь маань ярьж байсан. "Багшаа би үлгэр домог шиг амьдарч байна. Ингэж сайхан амьдарч байгаа минь тантай холбоотой шүү" гэж байсан. Тэр охин дунд сургуульд байхдаа өөртөө  итгэлгүй, даруухан охин байсан. Группт байдаг ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм. Харин хичээлдээ жаахан тааруу ч гэсэн хачин гоё бүжиглэдэг. Тэр үед би  "Хүн бусадтай зөв сайхан харьцаатай, зөв сэтгэлтэй байхад аяндаа л сайхан амьдрал ирнэ шүү" гэж хэлдэг байсан юм.Сайхан бүжиглэдэг юм чинь баар, энэ тэрд бүжиглээд буруу замруу орчихвий л гэж  аминдаа сэрэмжлүүлж  байгаа нь тэр. Харин одоо санаа зовж явсан шавь минь хэнээс дутуугүй сайхан амьдарч яваа. Энэ мэтчилэн олон олон шавь нартай минь холбоотой түүх, миний амьдралаар дүүрэн байна даа. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button