Булганы хорих ангиас оргосон этгээдийг барьжээ

Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангиас өнгөрсөн баасан гарагт ялтан оргожээ.

Тодруулбал, малын хулгайн хэргээр ял шийтгүүлсэн Б гэгч энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө оргон зайлсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан оргосон этгээдийг өнөө өглөө барьсан байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button