Д.Амарсайхан агсны нас барсан асуудалд Баянгол дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр нас барсан асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс Эрүүгийн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж байгаа ажээ.
П.УНДРАМ
Оллоо.мн