Өлзийт хорооллын замын өргөтгөл маргааш эхэлнэ

Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барих бөгөөд энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарч, нийслэлийн Засаг даргатай Концессийн гэрээнд гарын үсэг зурсан.  Тус замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам, ногоон байгууламжтай иж бүрэн шинэчлэн энэ оны 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй юм.

Тиймээс зам барилгын ажлын хүрээнд одоо ашиглаж байгаа замын хөдөлгөөнийг 2014 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн 11 дүгээр сарын 30 хүртэл бүрэн хааж, түр замаар зорчуулахаар боллоо.   

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button