Конрад Адэнауерын Сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Монгол улсын парламентат ёсны хөгжил болон эрх чөлөөт ардчилсан тогтолцоо, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангах, гүйцэтгэх засаглалын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улс ХБНГУ-ын Конрад Адэнауерийн сантай 2003 оноос хойш хамтран ажиллаж байна. ЗГХЭГ 2007 онд санамж бичигт гарын үсэг зурсанаар бүх шатны засаг дарга, түүний тамгын газрыг чадавхжуулах, сургалт, зөвлөгөө өгөх, олон улсын хэмжээнд туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг хамтран хэрэгжүүлж иржээ.
Энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр төрийн ордонд болж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, Конрад Адэнауерын Сангийн Европ,Олон улсын хамтын ажиллагааны төв хэлтсийн орлогч дарга Др. Вольфганг Майер нар гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн хугацаанд МУ-ын нийт 1500 багийг хамарсан “Багийг хөгжүүлэх хөтөлбөр, “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь”, “Орон нутгийн удирдлагын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтуудыг явуулсан юм.