АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж, ҮХАА-н сайдыг тодруулна
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганаар Х.Баттулга гишүүний хүслийг ёсоор болгож, Засгийн газрын нэг гишүүн нь “давхар дээл”-ээ тайлсан. Харин одоо түүний орыг хэн залгах вэ гэсэн таамаг хөвөрсөөр байна. Мэдээж эвслийн Засгийн газрын квотын дагуу ҮХАА-н дараагийн сайд Ардчилсан намын хүн байх учиртай.
Тэгвэл Ерөнхий сайд ҮХАА-н сайдаар ямар хүн нэр дэвшүүлэх вэ гэдаг санал УИХ-д оруулж ирэх ёстой юм байна. Харин үүнээс өмнө АН-ын журмаар Гүйцэтгэх зөвлөлөөр нэр дэвшигчээ баталгаажуулсаны дараа бүлгээрээ баталгаажуулдаг аж. Тэгэхээр тун удахгүй АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар хуралдах нь ээ.
П.УНДРАМ
Оллоо.мн