Португалийн шигшээ баг түүхэн дэх хамгийн хөгшин бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-нд оролцоно

Португалийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Паула Бенту өнгөрсөн долоо хоногт урьдчилсан байдлаар Бразил 2014 тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарлаад байсан билээ. Энэ бүрэлдэхүүнд 30 тамирчин нэрлэгдээд байсан бөгөөд тэднээс долоо тамирчин эх орондоо үлдэх ёстой байсан. Тэгвэл Бенту ДАШТ-нд оролцох 23 тамирчнаа албан ёсоор танилцууллаа.  Энэ жил маш сайн форумтай байгаа Рикардо Куарежма Бразилыг зорих 23 тамирчны тоонд багтаагүй байна. Түүний оронд Манчестер Юнайтедын Нани явахаар болжээ. Энэ удаагийн Португалийн шигшээ багийн тамирчдын дундаж наслалт 28.3 байгаа нь түүхэн дэх хамгийн хөгшин бүрэлдэхүүн болж байгаа аж.

Хаалгач: Beto (Sevilla), Eduardo (Braga), Rui Patrício (Sporting)

Хамгаалагч: André Almeida (Benfica), Bruno Alves (Fenerbahçe), Fábio Coentrão (Real Madrid), João Pereira (Valencia), Neto (Zenit), Pepe (Real Madrid), Ricardo Costa (Valencia)

Хагас хамгаалагч: João Moutinho (Monaco), Miguel Veloso (D. Kiev), Raul Meireles (Fenerbahçe), Rúben Amorim (Benfica), William Carvalho (Sporting)

Довтлогч: Cristiano Ronaldo (Real Madrid), Éder (Braga), Hélder Postiga (Lazio), Hugo Almeida (Besiktas), Nani (Manchester United), Rafa (Braga), Varela (FC Porto), Vieirinha (Wolfsburg)

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button