Оргосон хүмүүжигчийг барьж саатууллаа

Өнгөрөгч баасан гаригт Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангиас оргосон хүмүүжигчийг өнөөдөр өглөө барьж саатуулсан байна. Тэрээр Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаа хийлгэсний дараа оргосон юм. Үүнд хянагч хариуцлага алдсан хэмээн ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж мэдэгдсэн байна. Оргосон хүмүүжигч онц ноцтой гэмт хэрэгтэн байгаагүй, малын хулгайн хэргээр ял эдэлж байсан нэгэн байжээ.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button