МУИС-ийн оюутнууд жагсана

МУИС-ийн оюутнууд өнөөдөр сургуулийнхаа үүдэнд тайван жагсахаар болсон. Тэд сургуулийнхаа удирдлагуудын шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн үзэж байгаа аж. Учир нь тус сургуулийн захиргаа бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт нэрийдлээр сургалтн төлбөрийг нэмсэн байна. Ирэх хичээлийн жилд ч нэмэхээр төлөвлөжээ. Харин энэ мөнгөө юунд хэрхэн зарцуулдаг нь тодорхой бус, сурах орчин нөхцөл муу, сургалтын чанар муу зэрэг нь оюутнуудыг ийнхүү эсэргүүцэн, жагсахад хүргээд байгаа юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button