“Алтанбулаг” худалдааны бүс нээгдсэнээр 100 сая ам.долларын ашиг олох боломжтой

БНХАУ,ОХУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд худалдааны чөлөөт бүс нээснээрээ өндөр ашиг орлого олох бүрэн боломж байгааг албаныхан хэлж байна. Тодруубал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг нээснээр манай улсын хувьд хамгийн багаар бодоход 100 сая ам.долларын ашиг олох  боложмтой аж. Ингэхдээ ОХУ, Хятад хоёрын хооронд хийсэн 100 тэрбумын гэрээнээс боомтоороо дамжуулан 100 саяын ашиг олох юм байна.  Энэ нь  манай улсын эдийн засаг болоод валютын нөөцөд чухал үүрэгтэй гэдгийг “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийн захирал Ч.Чимэдсүрэн хэллээ. 

Засгийн газар тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “Алтанбулаг” хилийн боомтыг анх удаа худалдааны чөлөөт бүс болгож, ОХУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргаад байсан билээ. Энэхүү шийдвэрээр ирэх сарын 1-нээс хойд хөршийн иргэд визгүй зорчиж, Хятад тэргүүтэй гуравдагч орны иргэд Монгол улсаар арав хоногийн дамжин өнгөрөх визтэйгээр зорчих юм. Харин манай иргэд бүртгэлийн журмаар зорчих юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button