Хууль зүйн салбарын “акул”

Парламент, тэр дундаа хууль зүйн байнгын хороон дахь хууль зүйн салбарын акул нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бололтой. Учир нь өчигдөр болсон хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдад хандан “Би энэ салбарт 15 жил ажилласан” хэмээн “гайхуулсан”. Гэтэл түүний өөдөөс харж суусан Ц.Нямдорж гишүүн “Би ч яаж дутах вэ” гэсэн шиг “Би наад салбартай чинь 30 жил холбогдсон хүн шүү” гэсэн юм.

Үнэхээр ч түүний хувьд чамгүй олон жил хууль зүйн салбарыг толгойлж, сайн, муугаар хэлүүлсэн туршлагатай хуульч, улстөрч гэдэг­­тэй олон хүн санал нийлдэг. Тиймдээ ч хийсэн юмтай хүний хувьд “Багачууд дуугүй бай” гэсэн шиг байнгын хороондоо болон салбартаа хамгийн олон жил ажиллаж, зовлон, жаргалыг нь мэддэг болсон “акул” гэдгээ мэдрүүлэх шиг болов.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button