ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг MONGLIA улсын өмнөөс гарын үсэг зурсан Байх
Францын ерөнхийлөгч Жак Ширак Алжир Улсад айлчлах үеэр өөрийн улсын далбааг буруу харуулан өлгөсөн байна гэдэг шалтгаанаар төрийн өндөр хэмжээний айлчлалаа хойшлуулахад хүрч байсан. Гэтэл манайх төрийн далбаа алдаатай байх нь битгий хэл улс орных нь нэр буруу бичсэн байхад ч төрийн арга хэмжээг үргэлжлүүлсээр байдаг найрсан ард түмэн юм.
2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг БНСУ-ын төлөөлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Гэвч тухайн арга хэмжээн дээрх Монгол Улсын нэрийг MONGLIA хэмээн буруу бичжээ.
Монгол, Солонгосын аль ч тал алдаа гаргасан байлаа гэсэн энэ тохиолдолд алдаагаа засч, дараа нь гарын үсэг зурж, зурагаа даруулж болох л байлаа. Гэвч алдаа хэмээн тоосонгүй бололтой. Эсвэл Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг MONGLIA гэх улсын өмнөөс БНСУ-ын төлөөлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм болов уу.
Ами
Оллоо.мн