Нийслэлийн орон тоо 27.2, цалингийн зардал 94.6 хувиар нэмэгдсэн гэв
УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Гантөмөр, бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан нар “Нийслэлийн данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ үеэр нийслэлийн бүтэц, орон тоо, зардал сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдэж байгааг тоо баримтад түшиглэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, данхайсан бүтцийн хамгийн том жишээ болж байгаа нийслэлийн бүтэц, орон тоо, их хэмжээний зардлыг төсвийн хэмнэлттэй уялдуулан шийдэх шаардлагатай гэж үзэж байна.