Бээжин Windows 8 хэрэглэхийг албан ёсоор хориглолоо
Хятадын засгийн газар Микрософт компанийн үйлдлийн системийн сүүлийн хувилбар болох Windows 8-ыг засгийн газрын компьютерүүдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь олон улсын анхаарлыг ихээхэн татаад байна. Учир нь Бээжингийн баталсан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний тухай тогтоолд хэрэглэхийг хориглосон эрчим хүчний өндөр хэрэглээтэй бараа бүтээгдэхүүн, технологийн жагсаалтад Windows 8 үйлдлийн систем багтжээ.
Хэдийгээр эрчим хүчний асуудал Хятадын засгийн газрын толгойны өвчин мөн боловч Бээжингийн энэ шийдвэр мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой байж болох талаар Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Учир нь одоо хүртэл Хятадад өргөнөөр хэрэглэсээр байгаа Windows XP системийн аюулгүй байдал, техникийн тусламжийн асуудлыг Microsoft хариуцаж ажиллаж байсан бөгөөд гэрээт хугацаа нь дуусаж байгаа ажээ. Тиймээс шинэ үйлдлийн систем хэрэглэж эхлэх нь мэдээлийн аюулгүй байдлын шинэ системийг хүчээр тулгаж байгаа явдал бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжилэх бөгөөд энэ асуудлыг зөв шийдээгүй тохиолдолд бид хэн нэгнээс үргэлж хамааралтай байх болно гэж Синхьхуа агентлаг анхааруулсан байна.
Uno
Оллоо.мн