Хөвсгөлийн Хөгжимт драмынхан Европоор аялан тоглолт хийнэ
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ. Эх орноо сурталчилан таниулах тус аялал нь энэ сарын 28-аас эхэлж, Европын холбооны 40 гаруй оронд гурван сарын турш үргэлжлэх гэнэ.
Монгол Францын соёлын төв болон “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг аялан тоглолтоор хөөмий, уртын дуу, бий биелгээ зэрэг ардын урлагийн үзүүлбэрүүдээ гадаадын үзэгчдэд толилуулах юм байна.
Гэхдээ энэхүү аялан тоглолтынхоо өмнө Хөвсгөл аймгийн уран бүтээлчид Европын орнуудад тоглох шилдэг үзүүлбэрээ энэ сарын 24-ний 15.00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор болжээ.
Г.Уянга
оллоо.мн