Какурю М.Ананд найман даваатай боллоо
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Гоёдотой барилдлаа. Тус хоёр бөх нь нийт 25 удаа барилдснаас хоёр барилдаанд нь Хакүхо М.Даваажаргал унаж байсан. Тэгвэл өнөөдрийн барилдаанд мөн адил унаж 10 даваа нэг унаатай боллоо.
Харин 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж секэваки Точиёзантай барилдаж ёрокири мэхээр давж ес дэх даваагаа авлаа.
Өмнөх сард түрүүлж ёкозуна Какурю М.Ананд озеки Котошогэкүтэй барилдаж окурадаши мэхээр давж найм дахь даваагаа авлаа.
Нацү башёг Хакүхо М.Даваажаргал өнөөдөр унаснаар нэг унаатай озеки Кисеносато адил боллоо. Энэ хоёр бөхийн араас хоёр унаатай Харумафүжи Д.Бямбадорж, М-5 Икое нар араас нь нэхэж байна.
Г.Уянга
оллоо.мн