Хятад мотоциклийн импортыг хориглох албан бичиг хүргүүлжээ

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн 88 осол бүртгэгджээ. Үүний улмаас 34 хүн нас барсан харамсалтай баримт байна.

 

Тиймээс Замын цагдаагийн газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад хятад мотоциклийг хилээр оруулж ирэхгүй байхыг хүссэн албан бичиг хүргүүлжээ. Мөн өчигдөр ЭМЯ, ДЭМБ, Замын цагдаагийн газар хамтарсан осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг болсон юм.

 

Энэ үеэр Замын цагдаагийн газраас мотоциклийн ослын 99 хувь нь БНХАУ- д үйлдвэрлэсэн мотоциклоос болсон, осолд өртсөн хүмүүсийн 46 хувь нь толгойдоо гэмтэл авсан зэрэг мэдээллийг танилцууллаа.

 

Мөн албаны хүмүүс хятад мотоциклийг стандарттай болгох, бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаад санал нийлж цаашид хилээр оруулж ирэхийг хориглох санал ч гаргасан байна.

Зууны мэдээ

С.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button