Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8625 төгрөгийн үнэтэй байна
2014 оны 5-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7630 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 30 төгрөг, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв.
Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг