“Railbus” 2000 төгрөгөөр үйлчилнэ

Ирэх сарын 6-наас үйлчилгээнд гарах төмөр замын автобус “Амгалан-Толгойт” чиглэлд явахаар болсон билээ. Үйлчилгээний төлбөр, зогсоолынх нь талаар УБТЗ-ын Замын аж ахуй хариуцсан орлогч дарга Д.Батбаатараас тодрууллаа.

-“Railbus” замдаа гарахад бэлэн болсон уу.  Та бүхэн ойрын өдрүүдэд ямар ажил амжуулсан бэ?

-Ямартаа ч туршилтын журмаар ирэх сарын 6-наас үйлчилгээндээ гарна.  Бид найман байршилд зогсоолын тавцан барих юм. Одоогоор Таван шар, Барс-2 гэсэн байршлын зогсоол бэлэн болсон. Мөн Төмөр зам дагасан хог хаягдлыг цэвэрлэж байна.  Энэ чиглэлд аюултай ачаа буулгалтын хоёр цэг бий. Түүнийг мөн хотоос гаргах талаар төлөвлөж байна.

Төмөр замын галт тэрэг ямар байршлуудад зогсох вэ?

-Амгалангаас Толгойт хүртэл найман байршилд зогсоно. Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэсэн газруудад зогсох юм. Энэхүү зогсоолуудад явган хүний зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ тохижилтын ажлыг цогцоор нь хийж  байгаа.

-“Railbus” ямар үнээр үйлчлэх вэ гэдгийг иргэд сонирхож байна?

-Өчигдөр Нийслэлийн тээврийн газрынхантай зөв­лөлдсөн. Бидний зү­гээс ашиг гэхээсээ илүү хам­гийн эхлээд алдагдал хү­лээх­гүй байхыг хүсч бай­на. Энэ бүхнийг тоо­цоо­лоход нэг хүн зорчиход 2000 төгрөгийн тарифтай байх урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ оюутан, ах­мад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өг­вөл энэ дүнд өөрчлөлт орно.

Т.ДАЛАЙ

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button