“Монгол туургатан 2050”-д 5 улсын өсвөрийн хөлбөмбөгчид оролцоно

"2050” ТББ-ын санаачилгаар “Монгол туургатан 2050” өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол туургатны дунд зохиохоор өдрөө товложээ.  Тэмцээн ирэх сарын 1-3-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болох уг тэмцээнд Халимаг, Монгол, Тува, Буриад, Өвөрмонгол гэсэн таван улсын өсвөрийн хөлбөмбөгийн баг оролцохоо мэдэгджээ.

Зохион байгуулагчдын зүгээс "Хүүхэд багачууддаа багийн спортыг зөв сурталчлан таниулж, амжилтанд хүрэх үндэс, суурь хүмүүжлийг заахад Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээний зорилго оршиж байна" гэлээ.

"Монгол туургатан 2050” хөлбөмбөгийн тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан бөгөөд тэмцээнийг жил бүрийн хүүхдийн баярын өдрийг угтан зөвхөн Улаанбаатар хотод зохиож байхаар тогтжээ. Энэ тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд гурван өдөр үргэлжлэнэ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button