Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Энэ дагуу төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байсан юм. Үдээс хойшхи хуралдаанаар төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авч байна.
П.УНДРАМ
Оллоо.мн